Хотын дарга Х.Нямбаатар нийслэл хотод хамгийн их тулгамдаж буй зогсоолын асуудлыг шийдэх талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тодруулбал, “Хотын хэмжээнд зогсоол нэмэх ажлыг эрчимжүүлнэ. Том хотхон, хорооллууд зогсоол хүрэлцээгүйн улмаас замын 1-р эгнээнд машинаа тавиад замын хөдөлгөөнд ачаалал нэмээд байна. Содон хорооллын араар 6 эгнээ шинэ зам тавьсан. Гэтэл тус хорооллын зогсоол хүрэлцээгүйн улмаас шинэ замын 1-р эгнээнд машинаа хучиж хонуулаад байна. Барилгын компаниуд ч гэсэн хотхон, хороолол барихдаа зогсоолоо хангалттай хэмжээнд төлөвлөж, хүнээ боддог баймаар байна” гэлээ.
Хотын хэмжээнд зогсоол нэмэх ажлыг эрчимжүүлнэ
