Гадаадын иргэн, харьяатын газар гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд 7 байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Үүнд:
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төвтэй “ӨМӨЗО-ны Баяннуур хотын худалдааг дэмжих хороо” /РД: 9917969/
- Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Азийн соёл хөгжлийн институт” /РД:9917969/
- Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Ворлд лернинг” /РД:1033425/
- Оросын Холбооны Улсад төвтэй “Бид самбогийнхон” /РД:9918043/
- Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй ” Олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны сүлжээ” /РД:9918035/
- Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Friends of Mongolia” /РД:9918116/
- Оросын Холбооны Улсад төвтэй “Армийн гардан тулааны биеийн тамир, спортын холбоо” ТББ РД:9939016
Монгол Улсад өнөөдрийн байдлаар гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар 76 байна.
