УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдааны төгсгөлд санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон 17 гишүүний 10 нь буюу 58.8 хувь нь дэмжсэнээр П.Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөллөө. Түүний оронд СЕХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр орон тооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очирыг томилсон юм.
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны даргаас чөлөөллөө
