Украины тал Оросын 400 сая ам.долларын өртөгтэй шумбагч онгоцонд дроноор цохилт өгч, устгасан гэж мэдэгджээ


Даваа гарагт Украины дотоодын аюулгүй байдлын алба  Новороссийск хотын Хар Тэнгис боомтод байрлаж байсан Оросын шумбагч онгоцонд цохилт өгч, ноцтой хохирол учруулан үйл ажиллагааг нь зогсоосон гэж мэдэгджээ.

Украины дотоодын аюулгүй байдлын алба уг ажиллагаанд усан доогуур явах чадалтай “Sub Sea Baby” нэртэй дронуудыг ашигласан бөгөөд энэ нь далай доторх ийм төрлийн анхны довтолгоо болсон гэж мэдэгджээ.

Харин Оросын тал Украины уг довтолгоо болсныг хүлээн зөвшөөрсөн боловч уг довтолгоог бүтэлгүйтэж, Оросын ямар ч усан онгоц юм уу шумбагч онгоц гэмтээгүй гэж үгүйсгэсэн байна. 

Украины тал устгасан гэж мэдэгдээд байгаа Кило ангиллын шумбагч онгоц нь нэг дор 4 пуужин харвах чадвартай ба дуу чимээг шингээж, онгоц илрүүлэгч радарт илрэхгүй байх чадвартай тул уг хүчирхэг шумбагч онгоцыг “Хар нүх” гэж нэрлэдэг. Ийм төрлийн шумбагч онгоцыг бүтээхэд 400 сая ам.доллар зарцуулдаг аж.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *