Цагдаа нар Австралид 15 хүн буудаж хөнөөсөн 2 этгээдийн сарын өмнө Филиппин рүү явсан шалтгааныг шалгаж эхэлжээ


Австралийн цагдаа нар Австралид 15 хүн буудаж хөнөөсөн 2 этгээдийн сарын өмнө Филиппин рүү явсан шалтгааныг шалгаж эхэлжээ.

Өнгөрсөн ням гарагт Австралийн Сидней хотод Бонди далайн эрэг дээр буутай 2 этгээд Еврейчүүд рүү гал нээж, 15 хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан билээ.

50 настай Сажид Акрам болон түүний хүү, 24 настай Навеед нар уг аймшигт гэмт хэргийг үйлдэхээсээ 1 сарын өмнө Филиппин рүү очсон гэж Манила хотын гаалийн албаныхан мэдээлжээ. Тэд Филиппин рүү очиж цэргийн сургалтад хамрагдсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдсан байна.

Мөн уг гэмт хэргийг үйлдсэн 2 этгээдийн машинаас гэрийн нөхцөлд хийсэн Исламын шашинт бүлэглэлийн туг, тэсрэх бөмбөг зэргийг олжээ. Тэднийг Филиппин рүү очиж цэргийн сургуулилтад хамрагдсан эсэх, уг хэргийг хэн нэгэн захиалж хийлгэсэн эсэхийг шалгахаар Австралийн цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *