В1 давхрын өрөөнүүдийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгдөг байжээ


Нийтийн албан тушаалтан Ж.У эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, орон сууцны техникийн давхарт байрлах өрөөнүүдийг бусдын нэр дээр шилжүүлдэг байжээ. Тэр СӨХ-ны мэдэлд байх ёстой В1 давхрын өрөөнүүдийг Улсын бүртгэлийн мэдээллийн санд хувь хүний нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгдөг байсан аж. Ийм байдлаар нэр бүхий Сууц өмчлөгчдийн холбоонд 759.5 сая төгрөгийн хохирол учруулсан байна.

Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *