Гадаадын иргэнд буу тулган, гар утсыг нь дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ


Монгол Улсын иргэн Э.Б, Б.З, Б.О нар бүлэглэн, шунахайн сэдлээр гадаадын иргэнд буу тулган сүрдүүлж, хүч хэрэглэн, гар утсыг нь дээрэмджээ. Б.З нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргасан байна. Уг машинд сууж явсан зорчигч тухайн ослын улмаас нас барсан аж. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *