Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт 320 ортой, 6 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа.

Барилгын зураг төслийг “Барилга байгууламж” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Жи Ти Кэй Эс” ХХК хийж гүйцэтгэжээ.

