ЦУОШГ-аас дараах сэрэмжлүүлэг мэдээг хүргэлээ. Энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана.
Иймд иргэд, хөдөлмөрчид, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын аюулт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, хол замд явахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар шалгахыг анхааруулж байна.
