Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд өнөө өглөө дэлгүүр шатав. Энэ тухай дуудлагыг 12-р сарын 17-ны 04:53 цагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74, 34 дүгээр анги хүлээн авчээ. 9х12 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр шатаж байсныг гал сөнөөгчид 06:16 цагт тархалтыг нь зогсоосон байна.
Хүнсний дэлгүүр шатжээ
