Хүүхдээр хурдан морь хөлслүүлээд эрүүгийн хариуцлага хүлээхэд тулав


Дорнод аймгийн уяач А.Д хүүхдээр хурдан морь хөлслүүлээд, эрүүгийн хариуцлага хүлээхдээ тулаад байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын 1.2-т “Хүүхдийн хөдөлмөрт албадлага, хүч хэрэглэсэнд тооцох нөхцөл” гэж бий. Хүүхдийг эцэг эхээс нь хол байрлуулж, хонуутаар ажиллах нөхцөл үүсгэхийг албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэмт хэрэгт тооцдог. Уг заалтыг уяач А.Д зөрчин, тухайн хүүхдийг гэрээс нь хол авчран, олон хоногоор хурдан морь хөлслөх ажил хийлгэжээ.

Энэ хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгаж, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай, хориглосон ажил зориуд эрхлүүлсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Прокурор уг хэрэгт Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 11 /Хүүхдээ тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *