Эрүүлжүүлэгдэж байгаа 10 хүн тутмын 4 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна


Эрүүлжүүлэх байранд саатуулагдаж буй 10 хүн тутмын 4 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдаг талаар ЦЕГ судалгаа гаргажээ. Хэрэв согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол жолоочийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна гэж Зөрчлийн тухай хуулийн 14.7.1-т заажээ.

Иймд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолоо барихаас татгалзаж, өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хамгаалаарай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *