2025 онд 63 удаа газар хөдөлжээ


Он гарсаар 2025 оны эхний 11 сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын тохиолдол 4974 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 64 (1.3%)-өөр өссөн байна.

2024 онд улсын хэмжээнд 15 төрлийн, нийт 104 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл, 2025 онд 113 удаагийн аюулт үзэгдэл болжээ. Үндэсний статистикийн хорооноос энэ онд хүчтэй салхи шуурга 61, их хэмжээний цас, мөндөр 7, аянга 2, үер 43 бүртгэсэн гэж мэдээллээ. Харин 2024 онд 40 удаагийн газар хөдлөлт, 2025 онд 63 удаагийн газар хөдлөлт болжээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *