Оросын 245 тэрбум ам.долларыг Украинд зээлүүлэх эсэхийг хэлэлцэж байна


Европын Холбооны удирдагчид Оросын олон тэрбум долларын актив хөрөнгийг царцаасан. Уг мөнгийг Украины цэргийн армийг санхүүжүүлэх зорилгоор зээлүүлэх эсэхийг ЕХ хэлэлцэж эхэлжээ. ОХУ-ын 245 тэрбум ам.долларын актив хөрөнгийг Бельги улсад байршилтай “Euroclear” компани эзэмшдэг аж. Гэвч Бельги улсын зарим эрх баригч Оросын хөрөнгийг ашиглах тал дээр эсрэг байр суурьтай байна.

Харин Оросын тал өөрсдийнх нь хөрөнгийг ашиглаж болохгүй гэж Европын Холбоонд анхааруулжээ. Орос улс хөрөнгөө эргүүлж авахын тулд “Euroclear” компанийг Москвагийн шүүхэд өгсөн байна.

Хэрэв санхүүжилт олгохгүй бол хэдхэн сарын дотор Украины санхүүжилт хоосрохоор байгаа юм. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Дайн дуусахад маш их ойртсон байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *