Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авдаг. Тэгвэл бенгалын гал, салют зэрэг хэрэгсэлтэй болгоомжтой харьцахыг санууллаа. Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг гэдгийг онцгой байдлын байгууллагаас санууллаа. Иймд бенгалын галыг ширээн дээр тавих, хогийн саванд шууд хийхээс зайлсхийхийг ОБЕГ-аас зөвлөж байна.
Бенгалын галын цогийг унтрааж хаяхыг санууллаа
