Волейболын Үндэсний дээд лигийн аялан тоглолтууд Дархан хотод эхэллээ


Волейболын дээд лигийн улирлын тоглолтууд үргэлжилж байна. Энэ удаагийн дээд лиг өмнөх улирлуудаас илүү өргөн цаг хүрээтэй болж байгаагаараа онцлог. Өнгөрсөн жил Степпэ арена, Спортын төв ордонд зохиогддог байсан бол энэ жилээс “Степпе арена”, “Аса арена”, “Дархан Юнайтед арена”-д лигийн тоглолтууд зохиогдохоор болсон. Өмнө хотын төвөөс нисэх рүү явж тоглолт үзэхэд хүндрэлтэй байсан бол үүнийг Аса арена руу ойртуулж шийдэж өгсөн. Мөн хөдөө орон нутгийн иргэд хотод ирж тоглолт үзэх боломж хомс учраас “Дархан Юнайтед арена”-д улирлын тоглолтуудыг зохион байгуулахаар болсон гээд багагүй өөрчлөлтүүд орсон. Энэ утгаараа нэгдүгээр тойргийн тоглолтууд “Аса арена”-д болж өндөрлөсөн бол хоёрдугаар тойргийн тоглолтууд Степпэ аренад болж өндөрлөлөө. Түүнчлэн Бүх одод, Холимог оддын гээд дурсамж дүүрэн тоглолтууд боллоо. Харин өчигдрөөс 2025.12.18/ эхлэн Волейболын дээд лигийн баг, тамирчид Дархан хотод аялан тоглолт хийхээр зорин очоод байна.

Алтайн Барс Хилчин дараалсан зургаа дахь хожлоо байгууллаа

Өчигдөр  Ховд Ижил Алтай-Өвөрхангай Хашхан, Энержи-Мегастарс, Хобби Эйс-Хилчин Ти Жи, Дархан Могулс-Алтайн барс гэсэн багууд тоглолоо. Өчигдрийн тоглолтод Өвөрхангай Хашхан, Хилчин Ти Жи, Алтайн барс Хилчин багууд асуудалгүй ээлжит хожлоо авлаа.  Харин өчигдрийн хамгийн өрсөлдөөнтэй тоглолт Энержи-Мегастарс багийн хооронд болж 5 ээлжийн төгсгөлд аваргууд ялалт байгууллаа. Харин Алтайн барс Хилчин М.Уранбаяр тэргүүтэй Дархан Могулс багийг буулгаж авснаар дараалсан 6 дахь хожлоо байгуулав. Тэд талбайн эздийг нутагт нь хожсон юм.

Төв миг Волвс, Хилчин Ти Жи багууд хүснэгтийг тэргүүлсээр

2-р тойргийн байдлаар эрэгтэй лигийн хүснэгтийг Төв миг Волвс 14 хожил 1 хожигдол буюу 42 оноотой итгэл төгс тэргүүлж байна. Энэ эрчээрээ хожигдохгүй явбал хүснэгтийг тэргүүлэх боломж тэдэнд бүрэн бий. Харин чононуудын араас Алтайн барс Хилчин клуб 10 хожил 5 хожигдолтой буюу 30 оноотой хоёрдугаар байранд эрэмбэлэгдэж байна. Өчигдөр ээлжит хожлоо авснаар дараалсан 6 дахь хожлоо байгуулсан. Залуу бүрэлдэхүүнтэй Алтайн барс багийн хувьд энэ бол маш сайн амжилт. Өнгөрсөн улиралд энэ баг хүснэгтийн доогуур бичигддэг байсан бол энэ удаа хүснэгтийг тэргүүлэгчдийн дунд явж байна. Ялангуяа хоёрдугаар тойрогт маш сайн тоглож учраа олсон гэж хэлж болох юм. Плей-оффт шалгарахад 3-р тойргийн тоглолтууд хамгийн чухал байх нь ойлгомжтой.

Эмэгтэй лигийн хүснэгтийг Хилчин Ти Жи 36 оноотой тэргүүлж байна. Тэдний араас Хөвсгөл Сэвэн Старсс 11 хожил 4 хожигдолтой хоёрдугаар байранд эрэмбэлэгдсэн хэвээр. Хилчин Ти Жи өчигдөр Хобби эйсийг хожсоноор бүтэн 3 оноогоо авч оноо саллаа. Энэ нь хүснэгтийн байрлал ойрхон яваа Хилчин Ти Жи багийн хувьд сайн мэдээ. Учир нь Хобби Эйс, Хөвсгөл Сэвэн Старсын ард бичигдэж байгаа юм.

Ийнхүү Дархан хотод энэ сарын 18-21-ны хооронд дээд лигийн тоглолтууд үргэлжилнэ. Дархан хотод болж буй тоглолтуудыг сурагчид бичиг баримт болон үнэмлэхээ кассан дээр үзүүлээд 50 хувийн хөнгөлөлттэй үзэх боломжтой. Мөн Дээд лигийн тоглолтуудыг PSN болон NSports суваг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлж байгаа билээ.

Өнөөдөр болох тоглолтын хуваарь:

Шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгч:

  • Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!
  • DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!
  • Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!
  • Toki – Залууст зориулсан үүрэн холбооны үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *