Гадаадын жуулчдад 4 улирлын аяллаа онцлон танилцуулж байна


БНХАУ-ын Хайкоу хотод олон улсын аялал жуулчлалын “China International Travel Mart 2025” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Ази тивийн хамгийн том гэж онцолдог энэ үзэсгэлэнг Хятадын Төрийн зөвлөлийн албан ёсны зөвшөөрлийн дагуу 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. CITM үзэсгэлэнд Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон, Хонконг, Макао, Тайвань, гадаадын 100 гаруй улс, бүс нутгаас аялал жуулчлалын байгууллага, тур оператор, зочид буудал, агаарын тээврийн компани, соёлын байгууллага, музей болон соёл, аялал жуулчлалын салбарынхан оролцож буй аж.

“Nihao-China” уриан дор зохион байгуулж буй уг үзэсгэлэн дотоодын соёл, аялал жуулчлал, технологи, соёлын бүтээлч, музей, гадаад жуулчлалыг дэмжих, аялал жуулчлалын үйлчилгээ, туршлага, олон улсын соёл, аялал жуулчлал гэсэн бүсчлэлээр болж байна.

Тус үзэсгэлэнд манай улсаас “Нью жуулчин турс”, “Алтан говь тур”, “Цагаан лавай”, “Хишиг тур” зэрэг 8 аж ахуйн нэгж оролцож, “Дөрвөн улирлын аялал”-аа онцлон танилцуулж байна. Монгол Улсад ирсэн гадаад аялагчдыг хятадууд тэргүүлж байгаа юм. БНХАУ-аас энэ онд 200 мянга гаруй жуулчин иржээ. Жуулчдын олонх нь зун ирдэг. Бусад 3 улиралд жуулчин цөөн байгаа тул манай улс жилийн дөрвөн улирлаа гадаадынханд онцлон танилцуулж байгаа аж. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *