Гишүүдийн ирц хангалтгүй байснаас үүдэж бямба нямын амралтыг шилжүүлэхээргүй боллоо


Бямба ням гарагт нийтээр тэмдэглэх баярын өдөр таарвал ажлын өдрөөр нөхөж амрах хуулийн төсөл унажээ. Уг нь гишүүдийн олонх нь цагаан сар, наадмын өдрүүд бямба ням гарагт таарвал ажлын өдрөөр нөхөж амрах тухай дээрх хуулийн зохицуулалтыг дэмжиж байсан юм. Гэвч ирцээ бүртгүүлсэн боловч санал хураалтад ороогүй гишүүдийн тоо олонхыг бүрдүүлснээр хуулийн төсөл парламентын дэмжлэг авч чадалгүй унасан байна.

Сүүлийн үед 60 хувьдаа ч хүрэхгүй байгаа чуулганы нэгдсэн хуралдаанд ирцээ бүртгүүлсэн гишүүд хууль хэлэлцэх үеэр санал хураалтад оролцохгүй чуулганы танхимыг орхиж гарах нь улам нэмэгдсээр байгаа юм. УИХ-ын даргын зүгээс гишүүдийг хуралдаа суухыг 10 минут тутамд сануулсаар байгаа ч 126 гишүүнтэй парламентын гишүүдийг чуулганы танхимд цуглуулж чадахгүй байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *