Европын холбоо Украинд 105 тэрбум ам.доллар зээлүүлэхээр болжээ


Европын Холбоо 2026-2027 онд Украинд 90 тэрбум евро буюу 105 тэрбум ам.доллар зээлүүлэхээр шийдвэрлэснийг өнөө өглөө Европын Холбооны зөвлөлийн тэргүүн Антониу Кошта мэдэгдлээ. Германы Засгийн газрын тэргүүн Фридрих Мерц ур тохиролцоог хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр X хаягтаа:

“Украинд зээлүүлэх мөнгийг бэлдэж байна. Украин улс 90 тэрбум еврогийн хүүгүй зээл хүлээж авах болно. Энэ шийдвэр бол уг дайныг үргэлжлүүлээд хэрэггүй гэдгийг Путинд хүргүүлж буй Европын Холбооны мэдэгдэл юм. Орос улс Украинтай дайтахаа зогсоох хүртэл бид Оросын хөрөнгийг царцаасан хэвээр байлгах болно” хэмээн бичсэн байна.

ОХУ-ын 245 тэрбум ам.долларын актив хөрөнгийг Бельги улсад байршилтай “Euroclear” компани эзэмшдэг аж. Пүрэв гарагт Европын Холбоо “Euroclear” компанийн эзэмшдэг ОХУ-ын 245 тэрбум ам.долларын актив хөрөнгийг Украинд зээлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байв. Үүний дараа Оросын тал Европын Холбооны уг шийдвэрийг эрс эсэргүүцэж, тэднийг шүүхэд дуудсан юм.

Европын Холбоо өнөөдөр Украинд 90 тэрбум евро буюу 105 тэрбум ам.доллар зээлүүлэх шийдвэр гаргасан ч гэлээ Оросын хөрөнгийг одоогоор ашиглахгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *