Завхан аймгийн Улиастай, Идэр сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байр зэрэг нийт 10 объектыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болголоо. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “ЕБА Констракшн” ХХК шалгарч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулан, 12 дугаар сарын 09-нд улсын комист хүлээлгэн өгөв.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд Завхан аймгийн 24 сумын 95 объектод ариун цэврийн байгууламж барьж дууслаа.

