Залуучуудын хөдөлгөөний тэргүүн бусдын гарт амиа алдсаны улмаас үймээн дэгдлээ


Залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүн бусдын гарт амиа алдсаны дараа Бангладеш улс даяар жагсаал өрнөж, үймээн самуун дэгдлээ. Залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч, 32 настай Шариф Осман Хади өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт масктай этгээдүүдэд толгойдоо буудуулсан юм. Түүнийг эмчлэхийн тулд Сингапур улс руу авч явсан ч 6 хоногийн дараа шархаа даалгүй нас баржээ.

Пүрэв гарагт Шариф Осман Хадийг нас барсны дараа түүнийг дэмжигчид гудамжинд жагсаал, цуглаан хийх замаар Засгийн газрыг эсэргүүцэх хөдөлгөөнөө бүр ч өргөжүүлж, Бангладеш даяар үймээн самуун газар авлаа.

2024 онд Шариф Осман Хадигийн удирдсан залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөн өмнөх Ерөнхий сайд Шейх Хасинаг огцруулсан юм. Огцорсныхоо дараа Шейх Хасина Энэтхэг улс руу зугтжээ.

2024 онд гарсан бослогоос хойш Бангладеш улсад сонгууль явагдаагүй тул 2026 оны 2-р сарын 12-нд сонгууль явуулахаар товложээ. Хади уг сонгуульд бие даан нэр дэвшихээр төлөвлөж байв. Гэвч сонгууль товлон зарласнаас ганцхан өдрийн дараа Хадигийн аминд халдав. Энэ нь түүнийг дэмжигчдийн уур хилэнг бадрааж, үймээн самуун дэгдэхэд хүргэжээ.

Эх сурвалж: BBC, CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *