Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МУЕТГ, НЗДТГ болон NTV Телевиз хамтран зохион байгуулж буй “Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна.
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн энэ удаагийн шагналын нийт сан 100,000,000 төгрөг юм. Уралдаанд эх орны өнцөг булан бүрээс 200 гаруй хүүхэд залуус оролцож, хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэн, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн инновацлаг бүтээл, техникийн шийдлийг гаргаж ирэн, тухайн санаагаа илгээж байгаа юм. Ийнхүү урьдчилсан болон I шатны шалгаруулалтад 24 оролцогч өрсөлдөж байгаа ба ирэх сарын 4-ний өдрөөс II шатны шалгаруулалт үзэгчдийн хүртээл болно.
