Сүхбаатар аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Баруун-Уртад Сүүний кафе байгууллаа. Хүүхдийг хоол тэжээлийн дутлаас сэргийлэх, өсөлт хөгжлийг дэмжих, өрхийн эрүүл мэнд төвийн хяналтад байдаг уураг, илчлэгийн дуталтай, 6-23 сартай хүүхдүүдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор энэ кафег байгуулжээ.
Сүүний кафег НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан зориулалтын тоног төхөөрөмжөөр хангаж, ажиллагсдыг нь сургаж бэлтгэсэн байна.

Тус аймгийн Эрүүл мэндийн газрын 1-р давхарт ажиллаж байгах Сүүний кафед ариутгасан тослоггүй, баяжуулсан аарц, зөөхий, иогурт, шар сүү, ариутгасан тослог тэнцвэржүүлсэн сүүгээр үйлчилж эхэллээ.

