Эм, биобэлдмэлийн 321 зөрчил илрүүлжээ


Гаалийн ерөнхий газар улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд тавьсан хяналтынхаа талаарх 2025 оны статистик мэдээллийг гаргажээ. Тус байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой нийт 321 зөрчил илрүүлж, 9 аж ахуйн нэгж, 312 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна.

Сүүлийн жилүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, бүртгэлгүй эмийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх зөрчил түгээмэл гарах болжээ.

Засгийн газрын тогтоолоор эм, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги боомтоор нэвтрүүлэхээр зохицуулсан байдаг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *