Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт амбаар шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр /2025.12.21/ өдрийн 13:12 цагт ОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн 3х3 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар, эд зүйлс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна. Гэвч уг гал түймэрт иргэн Б /53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.
Иймд иргэд та бүхэн ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлж, өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг ОБЕГ-аас анхааруулж байна.
