Гадаадын иргэн, харьяалалгүй 807 хүн ЭМДС-гаас 534.8 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ


ЭМДЕГ-аас дараах статистик мэдээллийг өглөө. Энэ оны эхний 11 сарын байдлаар гадаадын иргэн болон харьяалалгүй 807 хүн ЭМД-д хамрагдсан байна.

Эдгээр иргэд дээрх хугацаанд:

  •  ЭМД-ын санд-112 сая төгрөг төвлөрүүлсэн
  •  Хөнгөлөлт эдэлсэн дүн-534,8 сая төгрөг

Гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл ЭМД-д хамрагдах боломжтой. Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 4 хувиар тооцож, ЭМД төлнө. Тусламж, үйлчилгээний нийт зардлын 20 хувийг ЭМДС-гаас хөнгөлүүлж, 80 хувийг өөрөө хариуцан төлнө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *