Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц 50 хувьтай байна


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, “Шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний хямралын үед бид импортын хамаарлаас гарах гарц бол дотоодын нефтийн үйлдвэр юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлж, 2028 онд ашиглалтад оруулна. Тус үйлдвэр 4 багц ажлаас бүрдэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн түүхий тос дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна” гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *