Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааныг 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах юм. Энэ барилдаанд 2024 онд улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын заан Б.Серик үзүүрлэж байсан.
Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан болно
