Украин улсын өмнөд хэсгийн Одеса хот руу Оросын цэргүүд дайрч эхэлжээ. Тэд Одеса хотын цахилгааныг тасалж, далайд холбоотой дэд бүтцэд аюул учруулж байна.
Украины Дотоод хэргийн сайд Алексей Кулеба “ОХУ тус хотод системтэй, төлөвлөсөн халдлага үйлдэж байна” гэж мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Алексей Кулеба “Дайн Одеса руу чиглэж байх шиг байна” гэж анхааруулж байв.
12-р сарын эхээр Хар тэнгис дэх Оросын шумбагч онгоцыг устгасных нь хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Украиныг далайд гарцгүй болгоно” гэж сүрдүүлж байлаа. Оросын тал даваа гаргийн орой Украины Одеса хотын далайн боомтын бүтэц рүү довтолж, нэг иргэний усан онгоцыг сүйтгэсэн гэж нутгийн захирагч мэдээлжээ.
Одеса хотын далайн боомт нь Украины эдийн засагт чухал үр нөлөөтэй боомт юм. Одеса бол Кеив, Харьков хотын дараа орох 3 дахь том хот. Оросын хилтэй ойролцоо Украины бусад мужийн усан боомтууд Орост эзлэгдсэн болохоор Одеса мужийн далайн боомт Украины хувьд стратегийн чухал ач холбогдолтой болоод байна.
Эх сурвалж: BBC
