Трамп Грийнландыг АНУ-д нэгтгэхийн тулд тусгай элч томилж, Дани улс эсэргүүцлээ илэрхийлэв


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Бид үндэсний аюулгүй байдлын төлөө Грийнландыг өөрсдийн болгох ёстой” гэж хэлсэн нь шуугиан тарив. Грийнланд бол Дани улсын мэдэлд байдаг арлуудын нэг. Гэтэл Трамп Луизиана мужийн захирагч Жефф Ландриг Грийнланд арлын асуудал хариуцсан тусгай элчээр томилсон юм.

Үүнтэй холбоотойгоор Дани улс эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Тус улсын эрх баригчид “АНУ-ын Элчин сайдыг дуудаж, тайлбар шаардана” гэв. Грийнландын Ерөнхий сайд “Бид ирээдүйгээ өөрсдөө шийдэх хэрэгтэй. Бидний газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой” гэж мэдэгдсэн байна.

Грийнланд аралд тусгай элчээр томилогдсон Жефф Ландри X хаяг дээрээ “Грийнландыг АНУ-ын нэг хэсэг болгох сайн дурын үүрэг хүлээсэн нь нэр төрийн хэрэг” гэж бичжээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдож, Цагаан ордонд буцаж ирснийхээ дараа Трамп Грийнландыг АНУ-д нэгтгэх сонирхолтойгоо ахин дахин илэрхийлсээр байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *