Төрийн өмчит компаниудын орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилна


Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогын хүрээнд засаглал, удирдлага, ил тод байдлыг эрс сайжруулах, орлогын эх үүсвэрийг бүрэн дайчлах талаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагатай уулзаж үүрэг болголоо.

Мөн зардлыг бодитой хэмнэх, бүтэц, зохион байгуулалт, орон тооны зохистой байдлыг хангах аж. Хөрөнгө оруулалтын төслүүдийг эн тэргүүнд гадаад валютын урсгалыг нэмэх, бусад нийгэм, эдийн засгийн өгөөжөөр нь сайтар эрэмбэлэн төсөв, төлөвлөгөөндөө тусгах шаардлагатайг онцолж, бодит, хэмжигдэхүйц үр дүн гаргахад анхаарч ажиллахыг санууллаа.

Дараах чиглэлд ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов. Үүнд:

  • “Оюу Толгой” төслийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг яаравчлах;
  • УИХ-ын тогтоолын дагуу “Бор-тээг”-ийн ордыг эдийн засгийн ашиглалтад оруулах ажлыг шуурхай зохион байгуулах;
  • Стратегийн болон үүсмэл ордыг ашиглаж буй аж ахуйн нэгжүүдтэй төрийн эзэмшлийн хувийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг эрчимжүүлэх;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүд, тэр дундаа Гангийн үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэх;
  • ТӨК-иудын худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан бүрэн цахим системд шилжүүлж, үнийн харьцуулалт, нийлүүлэгчийн үнэлгээ, давхардал, хийдэл, үр ашиггүй зардлыг автомат хэлбэрээр хянах замаар ил тод байдал, хэмнэлт, авлига, хулгайн эрсдэлийг эрс бууруулах;


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *