ҮСХ-оос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 11 сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа. Тодруулбал,
Улсын хэмжээнд 2025 оны 3 дугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 714 мянган төгрөг, голч цалин 2 сая 312 мянган төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2 сая 456 мянган төгрөг байна.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, 2025 оны III улиралд эрэгтэйчүүдийнх 3.0, эмэгтэйчүүдийнх 2.5 сая төгрөг. Эмэгтэйчүүдийн цалин эрчүүдээс 17.5 хувь буюу 521.4 мянган төгрөгөөр бага.
Өмнөх улиралтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 1 хувь буюу 26.800 төгрөгөөр буурчээ.
Дундаж цалинг байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд нөхөрлөл, хоршоонд ажиллагч эмэгтэйтэйчүүдийнх эрэгтэйчүүдийнхээс 26.3-57.4 хувиар өндөр, бусад хариуцлагын хэлбэрийн хувьд эрэгтэйчүүдийнх эмэгтэйчүүдээс 3.2-28.1 хувиар өндөр байна.
