Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ. Европын сэргээн босголт банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн вант улсаас олгох 26.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр 120 ортой, тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан Зүрх судасны Үндэсний төвийг барина. Тус төв ашиглалтад орсноор зүрх судасны төрөлжсөн нарийн эмчилгээ, тусламж үйлчилгээг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Зүрх судасны үндэсний төвийг барих зээлийн хэлэлцээрийг дэмжлээ
