Б.Энхтүвшин: 2 хоногийн дотор шатахууны хомсдол арилна


Шатахуун хомсдож байгаатай холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өдөр бүр мэдээлэл өгч байгаа. Өнөөдөр салбарын дэд сайд Б.Энхтүвшин мэдээлэл хийж 2 өдрийн дотор шатахууны хомсдол арилна гэдэг амлалтыг өглөө. ОХУ-д дайн болж байгаатай холбоотойгоор шатах тослох материалын хомсдол үүссэн ч Монгол улсад өгөх шатахууны нийлүүлэлтээ бууруулаагүй гэдгийг салбарын яамнаас тайлбарлалаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдын мэдэгдэж буйгаар ОХУ-ны хилийн бүсүүдэд шатахууны үнэ Монгол улсаас өндөр байгаа төдийгүй нийлүүлэлт бага байгаа гэлээ. Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2027 хүртэл 0 болгосон. Энэ нь нефть импортлогчдыг дэмжсэн асуудал биш харин иргэдэд хямд үнээр шатахуун худалдан авах боломжийг бүрдүүлэхэд зориулагдсан татварын хөнгөлөлт хэмээн салбарын яамнаас тайлбарлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *