Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана


Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Тархмал эх үүсвэр төслийг 10 байршилд хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, Их Засаг, Дүнжингарав, Цэцэрлэгт хүрээлэн, Дэнжийн мянгад хийн түлшээр ажиллах дулааны станцуудыг барих ба Сэлбэ болон Хүннү хотод байгальд ээлтэй технологи нэвтрүүлж, газрын гүний дулааныг ашиглах геотермийн станц барихаар төлөвлөсөн байна. Харин Шархад, Яармаг, Залуус, Морингийн давааны бүсэд хатуу түлшээр ажиллах станцууд барихыг зорьж байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ.

Эдгээр эх үүсвэр нь 21-144 МВт хүртэлх хүчин чадалтайгаар ажиллаж, оргил цагийн үед системийн ачааллыг бууруулан нийт 581 Гкал/цаг дулааны эрчим хүчийг системд нийлүүлэх юм.

Ингэснээр гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой.

Засгийн газрын 33 дугаар тогтоолоор “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийг байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Тархмал эх үүсвэр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *