Дуучин Ч.Мишээл “Уяхан замбатив”-г сэргээн дуулахаар боллоо


Тус галерей нь Монголын дуу хөгжим, соёлын өвийг илтгэх пянзны бүрэн цуглуулгыг дэлгэн үзүүлж, 1980 оноос хойш хуримтлуулсан пянз, шошго, дуу хөгжмийн эх баримтуудыг багтаажээ.

“Монгол пянзны галерей”-н үүдээр алхан орох төдийд л цаг хугацаа ухарсан мэт мэдрэмж төрнө. Үүдэнд нь эртний бор пянз тоглуулагч байрлуулж, түүнээс “гүүргий, гүүргий” хэмээх намуухан дуу эгшиглэн угтах нь зочдыг монгол дуу хөгжмийн түүхэн орон зайд хөтөлнө.

Хуучны ховор пянзнууд эгнэн өрөгдөж, тэдгээрийн хамтаар монгол дуу, хөгжмийн зэмсэг, техник аппаратур, зурагт хуудсуудыг дэлгэн тавьжээ.

1926–1990 оны хооронд хэвлэгдэж байсан захидал, сэтгүүл, БНМАУ-ын шуудангийн зурагт дугтуйн каталогууд, монгол дууны аялгуу, нотын номууд энд байрлах аж.

Монголын анхдагч рок попын төлөөлөл “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 1970-аад оны пянзнууд бүрэн эхээрээ хадгалагдаж байна.

Тус галерейд Монголын анхдагч рок попын төлөөлөл “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 1970-аад оны пянзнууд бүрэн эхээрээ хадгалагдаж байна. Соёлын өв болох “Монгол пянзны галерейд” Соёл-эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин Баярын хүү Хонгор аавынхаа 1980–1990-ээд онд дуулж байсан дуунуудын пянзыг гардуулан өгөв.

1927 онд баригдсан Бөмбөгөр ногоон Ардын цэнгэлдэх хүрээлэн тухайн цаг үедээ урлаг, уран сайхны хамгийн том төв театрын өв соёлыг нарийвчлан судалж, олон нийтэд хүртээл болгоход “Монгол пянзны галерей” чухал байр суурь эзлэх юм.

“Монгол пянзны галерей” нь зөвхөн пянз дэлгэн үзүүлэх орон зай бус, түүхийн явцад устаж үгүй болсон Монголын ховор нандин дуу хөгжмийн пянз, дуу хураагуур, ном, сэтгүүл зэрэг үнэт өвийг нэг дор цогцлоон, дуу хөгжмийн түүхийг амьд мэдрүүлэх соёлын чухал төв болж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *