Дэд сайд нарын томилгоотой холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавиад байгаа юм. Тэгвэл эрх намын бүлгээс АН-тай хамтарч засгийн газрыг огцруулах асуудлыг хамтарч судлах ажлын хэсэг байгуулахаар болжээ. Хоёр намын зүгээс 6, 6 хүний бүрэлдэхүүн гаргаж ажлын хэсэгтээ оруулсан байна. Дэд сайд нарын томилгоогоо буцаах шаардлагыг хатуу тавина хэмээн Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлсэн АН дээрх байр сууринаасаа энэ удаа ухарсан бололтой. Өнөө маргаашгүй засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барих тухай ярьж байсан АН-ын гишүүд эрх баригчидтай нийлж ажлын хэсэг байгуулж хуулийн төсөл судлана хэмээн байр сууриа өөрчилсөнөө ийнхүү зарлаж байна. Намрын чуулган хаахаас урьтаж тэд дэд сайд, данхар бүтэцтэй төрийн эсрэг хууль эрх зүйн гарц бий болгох талаар ажиллана хэмээн мэдэгдлээ.
Ерөнхий сайдыг огцруулах төлөвлөгөөгөө АН өөрчилж, эрх баригчидтай хамтран ажиллахаар болов уу?
