Time.mn сайт тархины хорт хавдраар оношлогдон, гадаадад эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай байгаа Н.Отгоннаран бүсгүйн хандивын аяныг өнгөрөгч баасан гараг /2025.12.19/-т эхлүүлсэн билээ. Тэгвэл түүний хандивын дансанд одоогийн байдлаар 22 сая гаруй төгрөг цугласан бөгөөд дахин энэ хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа юм.
Н.Отгоннаран бүсгүйн том эгч Н.Нарантуул болон түүний ар гэр сайн үйлсийн аяныг тасралтгүй үргэлжлүүлж байгаа ба өчигдөр /2025.12.24/ Бэлх болон Хайлааст орчимд байрлах бензин колонк дээр оочирлож байгаа жолооч болон түгээгч нарт халуун аарц, чацаргана тараасан байна.
Мөн цаашид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын чөлөөт бүс дээр ч энэхүү аянаа үргэлжлүүлэх аж. Тиймээс 3 бяцхан үрийн ээж Н.Отгоннаранд хандивын гараа сунгаж, яаралтай эмчилгээндээ явахад тус болохыг нийт Монголчуудаасаа хүсэж байна.
- Хандивын данс: 5058055810 /Хаан банк, Н.Отгоннаран/
- IBAN: 69000500

