ЭМЯ-аас улаанбурхан өвчний эрчтэй тархалтыг тогтоон барих, сааруулах оновчтой бодлого хэрэгжүүлсэн ба энэ нь үр дүнгээ өгчээ. Тухайлбал, улаанбурхан өвчний нэг өдрийн халдварын тохиолдлын тоо 200 орчим байсан бол сүүлийн 90 хоногт энэ тоог 2-5-ын хооронд барьж байна.
Түүнчлэн нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлж, улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг улсын хэмжээнд 65 хувьд хүргэжээ.
