Алжир улсын парламент шинээр баталсан хуульдаа Францын колончлолыг “Гэмт хэрэг” хэмээн тусгаж, уучлал гуйх болон сэргээн засах ажил хийж өгөхийг Франц улсаас шаарджээ. Зарим шинжээч Алжир улсыг 63 жилийн өмнө, 1962 онд тусгаар тогтносноосоо хойш хамгийн дорд байдалд орсон гэж үзэж байна.
Франц улс Алжир улсыг 1830-1962 онд колончилж байх үедээ иргэдийг нь олноор нь устгах гэмт хэрэг үйлдэж байсан аж. 1962 онд Алжир тусгаар тогтнолоо зарлан, дайн дэгдээж байв. Тус дайны үеэр 1.5 сая алжир иргэн амиа алдсан бол Францын түүхчид тэдний тоог багасгаж бичсэн гэж Алжир улсын тал мэдэгджээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Алжир улсыг колончилж байсан нь “Хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг” гэдгийг өмнө нь хүлээн зөвшөөрсөн боловч Алжир улсаас ямар нэгэн уучлалт гуйгаагүй байна.
Алжир шинээр баталсан хуулийнхаа дагуу “Франц улс Алжирт хийсэн үйлдлийнхээ төлөө хууль ёсны хариуцлага хүлээх ёстой”, “Алжирт бүрэн, шудрага нөхөн төлбөр олгох нь Алжирын иргэдийн эдлэх ёстой эрх юм” хэмээн мэдэгдсэн байна. Үүнд Франц улс хараахан тайлбар өгөөгүй байгаа аж.
Эх сурвалж: BBC
