2026 онд цаг уурын байгууллагад 23.6 тэрбум төгрөг тусгажээ


Улсын төсөвт байгаль орчны салбарт жилд дунджаар 200 гаруй тэрбум төгрөг тусгадаг байна. Санхүүжилтийг нэмэгдүүлж байгаль орчныг хамгаалах болон судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чухал байгаа аж. Монгол орны хэмжээнд сүүлийн 20 орчим жил хүрээлэн буй орчны доройтол, агаарын бохирдол, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж 3 дахин нэмэгджээ. 1940 оноос хойш буюу 85 жилийн хугацаанд ган, зуд 38 жилд нь тохиолджээ. Тэгвэл сүүлийн 10 жилд цаг агаарын гамшигт үзэгдэл жилд 95 тохиолдол бүртгэсэн байна. Байгалийн гамшигт үзэгдлийн талаар урьдчилан судалж, мэдээлэхийн тулд цаг уурын байгууллагад техник, тоног төхөөрөмж дутмаг. Улсын төсвөөс цаг уурын байгууллагад 2019 онд 1.1 тэрбум, 2021 онд 4.5 тэрбум, 2024 онд 20 тэрбум, 2025 онд 2.5 тэрбум төгрөгийг тусгаж байжээ._ Харин ирэх 2026 онд 23.6 тэрбум төгрөгийг тусгаад байна. Үүний дийлэнх хувь буюу 22 тэрбум төгрөгийг радарын системд төвлөрүүлэхээр төлөвлөжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *