Грета Тунберг палестинчуудыг дэмжин, жагсаж байгаад баривчлагджээ


Мягмар гарагт швед гаралтай, хүний эрхийн идэвхтэн Грета Тунберг Их Британийн Лондон хотод палестинчуудыг дэмжин, жагсаж байгаад баривчлагджээ. Харин маргааш нь түүнийг суллаж явуулсан байна.

22 настай Грета Тунберг “Би Palestine Action бүлгийн хоригдлуудыг дэмжиж байна. Би хүмүүсийг хоморголон устгах явдлыг эсэргүүцэж байна” гэж бичсэн самбар барьж жагссаныхаа төлөө Их Британийн Терроризмын тухай хуулийн дагуу баривчлагдсан гэж Их Британийн “Prisoners for Palestine” бүлэг мэдэгджээ. “Prisoners for Palestine” нь палестинчуудыг дэмжин өлсгөлөн зарлаж, суулт хийдэг, хүний эрхийн идэвхтнүүдийг хамгаалдаг сайн дурын бүлэг юм.

Их Британийн Засгийн газар “Palestine Action” нэртэй палестинчуудын төлөөх сайн дурын бүлгийг террорист бүлэг хэмээн зарласан байна.

“Грета Тунберг 2026 оны 3-р сар хүртэл тэнсэн харгалзах ял авсан” гэж Лондон хотын Цагдаагийн газар мэдэгджээ. Мөн энэ долоо хоногийн эхээр тус бүлгийн хоёр өөр жагсагч барилгын хана руу улаан будаг цацаж байгаад баривчлагдсан гэнэ.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *