Зуунмод хотын I сургуульд “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх стандартад нийцсэн гал тогоог засаж тохижуулжээ. Ингэснээр тус сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 15 бүлгийн 640 сурагч эрүүл, аюулгүй “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байна. Их засварын ажлыг орон нутгийн төсвийн 83.8 сая төгрөгөөр гүйцэтгэжээ.

