Улаанбурхан өвчний 6 тохиолдол шинээр батлагджээ


Улаанбурхны 6 тохиолдол өнөөдөр шинээр батлагдсан байна. Нийт тохиолдлын тоо 13,752 хүрчээ. Одоогоор 25 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 28 иргэн гэрийн хяналтад байгаа юм. Нийт өвдсөн хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан зонхилж байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг ХӨСҮТ-өөс сануулж байна. Хэрвээ улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол нөхөн хамрагдаж, өөрийгөө болон бусдыг эн өвчнөөс хамгаалахыг мөн анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *