“MN” таурт газ дэлбэрсний улмаас гал гарч 3 хүн түлэгджээ


“MN” таурт газ дэлбэрсний улмаас гал гарч 3 иргэн түлэгджээ. Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт “МИ” таурт хоолны газарт галд гарч байна гэх дуудлагыг 16:40 цагт онцгой байдлын газар бүртгэжээ. Гал гарах үеэр онцгой байдлын нэг алба хаагч “MN” таурт явж таарсан тул галыг унтрааж, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Удалгүй Гал түймэр унтраах 10-р ангийн алба хаагчид ирж, иргэдийг гаргаж объектыг хамгаалалтад авсан байна. Урьдчилсан байдлаар “MN” таурын 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг ресторанд газ дэлбэрснийг тогтоожээ. Үүний улмаас 3 иргэн түлэгдэж эрүүл мэндийн байгууллагад хүргэгдсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *