“Бээжин биенналь 2025”-д Монголын уран бүтээлчид оролцож байна


БНХАУ-д болж буй олон улсын дүрслэх урлагийн 10 дахь удаагийн “Бээжин биенналь 2025” үзэсгэлэнд 120 гаруй улс, бүс нутгийн уран бүтээлчид оролцон, 600 гаруй бүтээлээ олон нийтэд толилуулж байна. “Хамтын оршихуй” сэдвийн дор болж байгаа тус үзэсгэлэнд Монгол Улсаас уран бүтээлч М.Ганзул, Н.Ринчин-Очир, Э.Урьхан, О.Ням-Очир, Ж.Энхдэлгэр нар оролцож байна. Хятадын Үндэсний урлагийн музейд гарч буй эл үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *