Монгол Улсын Үндэсний эрч чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр буюу өнөөдөр зарим хилийн боомт амарна. Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр, БНХАУ-тай авто замаар хиллэдэг Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга боомт өнөөдөр болон 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр ажиллахгүй. Харин ОХУ-тай авто замаар хиллэдэг Арцсуурь, Боршоо, Тэс, Цагааннуур, Ханх, Ульхан боомт өнөөдрөөс нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал амрах бол агаарын болон төмөр замын хилийн боомтууд хэвийн ажиллана.

