Их Британийн боксын тамирчин, боксын хүнд жингийн 2 удаагийн аварга Энтони Жошуа Нигери улсын Лагос хотын ойролцоо явж байхдаа автомашины осолд орж, гэмтжээ. Түүнтэй хамт явж байсан багийнх нь 2 хүн амиа алдсан байна. Тэд Жошуагийн дотно найзууд байсан аж.
Жошуагийн сууж явсан машин зам дээр урдах машинаа гүйцэж түрүүлэх үедээ замын хашлага мөргөсний улмаас осолдсон байж магадгүй гэж эрх баригчид үзэж байна. Энтони Жошуа саяхан Youtuber Жэйк Полтой боксын рингэнд тулалдаж ялсан билээ. Түүнд ялагдсан Жэйк Пол Жошуаг осолд орсон тухай мэдээг сонсоод “Амьдрал боксоос илүү чухал шүү” гэж мэдэгдсэн байна.
Энтони Жошуа осол болох үед машины арын суудалд сууж явсан тул азаар амьд гарчээ. “Жошуагийн биеийн байдал хэвийн байна” гэж эрх баригчид мэдэгдэв.
Эх сурвалж: BBC
