Ёс зүйн дэд хорооны даргаас Б.Баярбаатарыг чөлөөлнө


Өнөөдөр УИХ-ын 4 байнгын хорооны хурлаас гадна Хууль зүйн байнгын хороо Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хурал болно. Өглөө 10.00 цагаас эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хороогоор 4 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор их хурлын ёс зүйн дэд хорооны даргыг сонгох чөлөөлөх асуудал багтаж байна. Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ажиллаж байгаа бөгөөд тэрээр энэ албан тушаалаа өгөх асуудал хэлэлцэгдэнэ гэсэн үг. Хэдийгээр парламентын ёс зүйн дэд хороо гишүүдэд сахилгын шийтгэл ногдуулдаг ч хариуцлагыг чангатгахгүй шаардлагатай талаар дэд хорооны дарга Б.Баярбаатар мэдэгдэж байсан юм. Тэгвэл шинээр сонгогдох УИХ-ын ёс зүйн дэд хорооны дарга хэн болж хариуцлагын системийг чангаруулах уу эсвэл хуучин хэвээр нь үргэлжлүүлэх үү эсэх нь анхаарал татаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *