Өвлийн дунд шар хулгана сарын найман цагаан хөхөгчин гахай өдөр


Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Огторгуй

Аргын тооллын 1 сарын 1, Бархасвадь гараг. Пүрэв гараг. Билгийн тооллын 13. Сайн эхлэлд ээлтэй өдөр. Өдрийн наран 08 цаг 42 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана.
Үхэр, луу жилтнээ эерэг сайн, луу, хонь, нохой, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.
Эд хөрөнгө арвижуулах, шинэ төлөвлөгөө гаргах, бичиг хэрэг эхлэх, хууль цааз гаргах, батлах, хэрэглэх хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Маргаан хийх, яарсан шийдвэр гаргах, газар ухах, худаг гаргахад муу.
Өдрийн сайн цаг: үхэр, луу, могой, хонь, нохой, гахай.
Хол газар явагсад зүүн хойш мөр гаргавал зохистой.
Үс засуулбал: Жаргал үргэлж ирнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *